FuNtImE
Download Firebox!

Энэ сайт Firebox-дээр илүү сайхан гарч асуудалгүй ажиллаж байгаа тул Firebox-оор үзэхийг хүсч байна.

FuNtImE Цэс
ЗуГаАтАй ЦаГ Цэс
Таньд санал болгоё
Судалгаа
Хаанахын кино үзмээр байна?
Total of answers: 174
Ямар төрлийн кино үзмээр байна?
Total of answers: 194
Цаг Тооны Бичиг
«  10-р сар 2009  »
БүДаМяЛхПүБаХа
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив
Монгол Гэр:) » 2009 » 10-р сар » 8 » С. Эрдэнийг ер нь яах гээд байна вэ?
7:47 PM
С. Эрдэнийг ер нь яах гээд байна вэ?

Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимаас холгүйхэн байрлах 210 тоот өрөөний үүдэнд С.Эрдэнэ гэсэн нэр хаджээ. УИХ-ын 75 дахь гишүүний нэрийг СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьж бүрэн эрх нь бараг баталгаажсан учраас Тамгын газрынхан ийнхүү суух өрөө тасалгааг нь бэлэн болгосон хэрэг. Бараг гэдгийн учир нь С.Эрдэнэ тангаргаа өргөж, төрийн тугаасаа адис авах л дутуу байгаа. Гишүүний түр үнэмлэхээ жил гурван сарын өмнө авчихсан С.Эрдэнэд  тангаргаар нь барьцаалж хатуурхах өчүүхэн ч үндэслэл УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдэд байхгүй. Ийм жишиг тогтох аваас 2012 оны сонгуулиар ялж гарч ирсэн гишүүд нэг нэгийнхээ тангараг өргөх эрхэд халдаж, дургүй нэгнээ барьцаалах бололтой. Сонгуулийн дараа шинэ парламентын гишүүд 76-уулаа зэрэгцэж зогсоод л тангараг өргөдөг. С.Эрдэнийн жишгээр бол Архангайгаас сонгогдсон гишүүн компанийнхаа татварыг төлөөгүй, Эрдэнэтийн нөхөр төсвийн мөнгөнөөс цохисон байж магадгүй, Улаанбаатарын эрхэм авлигын хэрэгт нэр холбогдож байсан гэсэн “үндэслэлээр” бие биеэ сэрдэж тангараг өргүүлэлгүй, парламентаа ч бүрдүүлэлгүй гацаах нь л дээ.

 Уг нь сонгогчид УИХ-ын сонгуулиар 76 “ихэр” гишүүн  төрүүлдэг. Тэд ижилхэн бүрэн эрхтэй, адилхан сонгогч гэсэн “эцэг эх”-тэй. Эцэг эх нь “энэ миний саналаа өгч төрд илгээсэн гишүүн шүү” гээд баталчихсан байхад ихрийн өрөөснүүд нь “биш” гэж дуугарах эрхгүй. Ийм л гажигтай нөхцөл байдал өнөөдөр УИХ-д үүсээд байна. С.Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд “данстай” байгаа нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн үндэслэл огт биш. Л.Гүндалай, О.Чулуунбат гээд шалгуулж байгаа гишүүд байж л байна. С.Эрдэнэ Тамгын газраас УИХ-ын гишүүний тангаргын үг олж аваад, чуулганы хуралдааны үеэр түүнийгээ уншаад төрийн туганд сөгдчихсөн байхад буруудаад ч байх юмгүй. Өмнө нь СЕХ-ны дарга 25 дугаар тойргийн хороо, СЕХ-ны шийдвэрийг уншчихна л биз.

Ийм хялбархан зүйлээс болж УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орж ирэх жилийн төсвийн төсөл, Мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл гээд хэлэлцэх олон асуудал саатаад байна. Өвөл хаяанд ирж байдаг. Харин ямар азаар Оюутолгойн гэрээ батлах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжсан юм.

Гэхдээ С.Эрдэнийг тойрон бужигнасан мэт харагдах улс төр түүнээс арай цаагуур шалтгаантай бололтой. Ерөөсөө л МАХН доторх хагарал С.Эрдэнэд ирж нялзаад байгаа хэрэг. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиас улбаалаад МАХН дотор дажин дэгдээд буй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Чингэлтэй дүүргийн МАХН-ын үүрүүдээс яаж ийгээд нэгээр гарсан ч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг МАХН-ын удирдах зөвлөл, Бага хурлаас дэмжсэн нь ууган нам доторх хагарал дээр тос нэмсэн. Одоо бол Д.Зоригт МАХН-аас 24 дүгээр тойрогт нэр дэвшигч. Бас Оюутолгойн гэрээг батлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж үүргээ онцсайн биелүүлсэн сайд. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Авлигатай тэмцэх газар хавиар асуудалтай болоод буй. Түүний нөхөн сонгуульд нэр дэвшихээр зүтгэсний цаана  ердөө л Төрийн ордонд эргэн ирж УИХ-ын гишүүний бүрэн эрхээр бамбай барин Авлигын хэрэгт сэжиглэгдэхээс аврагдах арга нуугдсан байж мэдэх юм. МАХН, УИХ доторх Н.Энхбаярыг дэмжигчид түүний Авлигатай тэмцэх газраар гүйдэлтэй болсон үйл явдлаас олны анхаарлыг хөндийрүүлэхийн тулд улс төрийн жүжгүүд ар араас нь найруулсаар байгаа гэж учир мэдэх хүмүүс хэлэх болжээ.

Д.Зоригтыг нөхөн сонгуульд хууль бусаар нэр дэвшсэн гэж шуугиулж үзсэнээ С.Эрдэнийн тангаргыг “ихрүүд”-ээр нь барьцаалуулж, одоо Л.Гүндалай гишүүний бүрэн эрхээр оролдох боллоо. Их улс төр хэр их шуугина, экс Ерөнхийлөгчтэй холбоотой дуулиан түүний дор намжина гэж тооцоолсон бололтой.

Үүнтэй зэрэгцээд С.Баярын Засгийн газраар оролдох ээлжит аян ч эхэллээ. Ерөнхий сайдын эрүүл мэндээр шалтаглан түүнийг Засгийн газрын тэргүүнээс “буулгах” утгатай мессежийг ойр ойрхон цацах болжээ. УИХ-ын дэд дарга Н.Энхболдыг дараагийн Ерөнхий сайд хэмээн нэрлэх болов. Засгийн газраар оролдох шалтгийг бүр Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үеэс хайж эхэлсэн бөгөөд одоо “эрүүл мэнд” гэсэн нэг шалтаг олж, түүнийгээ лавшруулахаар зүтгэх болжээ. С.Баяр Ерөнхий сайдаас огцорвол Н.Энхбаярт л хэрэгтэй. С.Баяр өөрөөс нь хавьгүй чанга улстөрч гэдгийг 2007 оны аравдугаар сард болсон МАХН-ын Их хурлын үеэр Н.Энхбаяр ойлгосон. С.Баяр МАХН-ын дарга, Ерөнхий сайдаас буувал Н.Энхбаярт их улс төрд ойртоход дөхөм болно.

Болж байгаа үйл явдлыг наана цаанаас нь харвал С.Эрдэнийн тангаргаар эхэлж Л.Гүндалайн бүрэн эрхээр үргэлжилж, С.Баярын сэнтийн бат бөхийг шалгаж буйн сүүдэрт “экс Ерөнхийлөгч” гэсэн нэг субъет халхлагдаж байж тун болзошгүй байна. Тэгэхээр С.Эрдэнийг тойрсон улс төр зүгээр л нуувч байж мэдэх юм.

Төрөл: "News" Мэдээ | Үзсэн: 901 | Оруулсан: Admin | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл оруулна.
[ Бүртгэл | Нэвтрэх ]
Login form
Доорхийг Дараарай
Tags
BOX OFFICE
Доорхи BOX OFFICE -ийн кинонуудаас дарж болох дээр нь дараад киноогоо үзээрэй.

1.Iron Man 2
2.Robin Hood
3.Letters to Juliet
4.Just Wright
5.How to Train Your Dragon
6.A Nightmare on Elm Street
7.Date Night
8.The Back-Up Plan
9. Furry Vengeance
10.Clash of the Titans

Other movies you might be interested in watching

The Losers
Kick-Ass
Death at a Funeral
Crazy Heart

FuNtImE Түншүүд
Урангоод Туслая!!!
Copyright FuNtImE © 2024