Halloween буюу "сүнсний баяр" удахгүй энэ сарын 31-нд болох билээ. Энэ баяраар хүмүүс янз бүрийн сонин содон, этгээд хувцас өмсч, хүүхдүүд хөршийнхөө хаалгыг тогшин "treat or trick" - "юм өг эсвэл будаа болгоно шүү :)" хэмээн явдаг.
Гадуур зөвхөн Halloween-ны баярт зориулсан дэлгүүрүүд гарч ирдэг бөгөөд зарим газрууд энэ жил pumpkin-нь хүрэлцэхгүй нь гэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Америкийн худалдааны том сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Target төв нь дээрхи харь гаригийн хүний маск бүхий "Illegal Alien" - "Хууль Бус Харь Гаригийг Хүн" гэж урдаа бичигтэй хувцас интернетээр заржээ. Бусад газруудаар ч гэсэн зарсан бөгөөд худалдан авсан баримтны оронд "Green Card" - "Ногоон Зарт" гэсэн бичиг өгчээ.
Энэ талаар маш олон хүмүүс дургуйцлаа илэрхийлж. Хууль бус гэж тодотгож байгаа боловч гартаа барьсан эсвэл худалдан авсан баримт болгож өгч буй ногоон карт нь цагаачдийг илт доромжилж, тэдний эрхэнд хандсан хэрэг гэж маш олон хүмүүс үзэж байна.
Ямар ч байсан одоогоор тус хувцсыг зарахыг зогсоосон юм байна. Ер нь Америкийн эдийн засгийн энэ хямралаар Америк иргэд хууль ч бай хууль бус ч бай цагаачдад дургүй нь хүрч байгаа нь олонтаа илэрсэн билээ.
Магадгүй энэ хувцас нь тодорхой бүлэг хүмүүсийн дургуйцлээ илэрхийлж буй арга байж ч болох юм.
|