FuNtImE
Download Firebox!

Энэ сайт Firebox-дээр илүү сайхан гарч асуудалгүй ажиллаж байгаа тул Firebox-оор үзэхийг хүсч байна.

FuNtImE Цэс
ЗуГаАтАй ЦаГ Цэс
Таньд санал болгоё
Судалгаа
Хаанахын кино үзмээр байна?
Total of answers: 174
Ямар төрлийн кино үзмээр байна?
Total of answers: 193
Цаг Тооны Бичиг
«  2-р сар 2010  »
БүДаМяЛхПүБаХа
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Архив
Монгол Гэр:) » 2010 » 2-р сар » 11 » Саяхан Хятадууд Монгол хөөмийг өөрсдийнх хэмээн UNESCO-д бүртгүүлсэн, тэгээд Монгол юу хийв?
10:39 AM
Саяхан Хятадууд Монгол хөөмийг өөрсдийнх хэмээн UNESCO-д бүртгүүлсэн, тэгээд Монгол юу хийв?
Өмхий хужаанууд ичих ч үгүй Монголийн юмсыг өөрийн хэмээн нэрийдсэн нь зөвхөн саяхны хөөмөөний асуудал биш гэдгийг хүн бүхэн л мэднэ. Тэр ч байтугай, эзэн Чингисийг маань хүртэл манайх гэж хуцаж байсан удаа бий. Герман улсад ардын урлагаа түгээж байгаа Ховд аймгийн Чандмань сумын уугуул Д.Хосбаяр телевизийн шоунд оролцож байхдаа энэ тухай анх мэдэж монгол руу мэдэгдсэн юм байна. Түүнтэй холбогдож ярилцлага хийснийг нь хүргэж байна. Монголчууд бид өөрсдөө л хөдлөхгүй бол ингээд 76 малд эх орноо мэдүүлнэ гэдэг хамаргүй нохойгоор хоол олуулахтай адил болоод байна.
 
Хөөмийг хятадаас гаралтай гэж бүртгүүлсэн тухай мэдээлэл монгол хүн бүхнийг бухимдууллаа. Хэзээ хятадууд бүртгүүлсэн юм бол?
 
Нүүдэлчин Монголчуудын хүн төрлөхтөний соёлын өвд үлдээсэн агуу их зүйлийн нэг бол яах аргагүй монгол хөөмий. Манай өвөг дээдэс энэ сайхан өв уламжлалаа үр хүүхдэдээ үлдэж чадсан олон жилийн түүхтэй ард түмэн.Тэр дундаа Ховд аймгийн Чандмань сумынхан олон үеэрээ энэ урлагаа өвлөж, залгамжилсаар өдий хүрсэн түүхэн гавьяатай хүмүүс юм. 2009 оны 10 дугаар сард Арабын нэгдсэн Имират улсын Абу Даби хотноо болсон ЮНЕСКО-ийн зөвлөлдөх уулзалтан дээр хүн төрлөхтөний биет ба биет бус өв соёлыг хамгаалалтанд авч үлдэхээр 22 нэр төрлийн зүйл оруулсан юм билээ. Тэр дундаа монгол хөөмийг хоолойн цоор гэсэн нэрээр бүртгүүлсэн байна лээ. Энэ бол анхны бус хоёр дахь нь . Тэд өмнө нь уртын дууг ийнхүү санал болгон бүртгүүлсэн. Би энэ мэдээг сонсоод их эмзэглэсэн. Учир нь би өөрөө Ховд аймгийн Чандмань сумын уугуул хүн. Тиймээс энэ тухай чадах ядахаараа хүмүүст хүсэлт гаргаж амаараа болон бичгээр олон удаа хүргүүллээ.
 
Хэнд, ямар байгууллагад хандсан бэ?
 
Германийн ЮНЕСКО-ийн салбараас надад албан ёсоор хариу ирлээ. Тэр бичигт Монголын ЮНЕСКО-ийн салбар албан ёсоор бичиг илгээж, шаардах эрхтэй гэж байна лээ. Анх хятадууд санал болгож байхад ЮНЕСКО-ийн Монгол талын төлөөлөгч н.Уртнасан оролцсон юм билээ. Гэтэл тэр хүн тухайн үед нь мэдэгдэхгүй, одоо хэр нь ямар ч тайлбар хийхгүй байгаа нь гайхмаар байна.
 
Та Бээжинд очиж энэ асуудлаар зарим нэг хүмүүстэй уулзсан гэсэн үү?
 
Тиймээ. Өнгөрсөн сарын 15-нд найз нарынхаа дэмжлэгээр Бээжинд очлоо. Энэ асуудлаараа Өвөрмонголын Соёлын газрын дарга Лу Шуан болон хөөмий судлаач Гэрэлт, Хөгжилт нартай хувиараа уулзлаа. Тэд дундад улсаас жижиг үндэстнүүдийнхээ соёлын өвийг хамгаалж байгаа нэг хэлбэр гэж тайлбарлаж байна лээ. Хөөмий бус хоолойн цоор гэсэн урлаг хятадад хөгжөөд олон мянган жил болж байгаа юм байх. Бид энэ нэрээрээ бүртгүүлсэн. Одоо та нар хөөмий гэдгээ бүртгүүл гээд хээв нэг сууж байна. Тэднийхээр бол тэд хөөмий нэрээр бүртгүүлсэн байсан ч бид таг чиг байх байсан бололтой. Үндсэний соёл, урлагаа хариуцаж байдаг хүмүүс юу хийж байдаг юм бол. Одоо ниргэсэн хойно нь хашигирав гэдэг л болох бололтой. Гэхдээ бид яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
 
Монгол хөөмийгөө ЮНЕСКО-д бүртгүүлэхгүй байгаа нь харамсалтай байна. Одоо яаралтай бүртгүүлэхэд ямар ажил хийх ёстой юм бол Та энэ асуудлаар төрийн өндөр албан тушаалтан, хэнд хандсан бэ?
Одоо монголчууд энэ тэгсэн байна, тэр ингэсэн байна гээд л гаслаад суулгүй судлаач, эрдэмтэдээ цуглуулж саналаа нэгтгэж ирэх сардаа багтаан ЮНЕСКО-д өгөх хэрэгтэй байна. Өмнө нь манай улс саналаа оройтуулсан учир орох боломжгүй боллоо гээд өнгөрч байсан. Намрын хурлын материалыг доод тал нь таван сарын өмнө авдаг юм билээ. Бид эрх мэдэлтэнд үгээ хэлье гэхээр сонсдоггүй юм. Тиймээс бидний хэсэг санаа нийлсэн нөхөд "Хөөмий урлагийн хөгжлийн ассоциаци" гэсэн төрийн бус байгууллага байгуулаад удаж байна.Бид ард түмэн, залуу үе үр хүүхэддээ хөөмий гэж чухам юу юм бэ, тайзан дээр тоглох бус монгол хүн яаж сурах, хэрхэн өвлөх талаар олон ажил хийсээр байна. Энэ сарын 10-нд Соёлын төв өргөөнд хөөмийчдийн хамтарсан тоглолт болон нээлттэй өдөрлөг зохитон байгуулах гэж байгаа. Энэ өдөрлөгт монголоо гэсэн сэтгэл тэй бүх хүмүүс очиж санал бодлоо хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Манай ТББ-ын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт их дэмжиж ажиллаж байгаа. Бид хөөмийн олон асуудлаар салбарын сайд Ё.Отгонбаярт асуулга хүргүүлсэн ч одоо хариу ирээгүй байна.
 
Таны телевизийн том шоунд оролцож байхад хятадаас хөөмийний эрхээ авчир гээд хассан гэсэн яриа байна. Энэ үнэн юм уу?
 
Өнгөрсөн оны 5-12 дугаар сарын хооронд Германын "RTL" телевиз болон дуу хөгжмийн "Grundy Licht " компаниас шилдэг авьяастан шалгаруулах "Das super talent" шоу болж өнгөрсөн. Энэ шоунд нийт 26 орны 37 мянган авьяастанууд оролцсон юм. Би "Sony Music" компанийн урилгаар оролцсон. Сүүлийн шалгаруулалтад би үлдэж чадсан. Шилдэгээ шалгаруулахдаа шүүгчид бус үзэгчдийн саналаар тодруулдаг . Би дараагийн шатанд орох хангалттай оноо цуглуулж чадаагүй учир тэмцээнийг орхисон. Европийнхон хөөмийг сайн мэддэгүй учир саналаа өгөөгүй байх. Гэхдээ би өөрийн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг. Би олон сая хүний өмнө гарч монгол хөөмийгөө таниулж байгаадаа маш их бахархаж, омогшиж явдаг.
 
Та хөөмий монголынх юм шүү гэдгийг германчуудад, мөн олон орны авьяастнуудад таниулахыг хичээж байв уу?
 
Тэмцээний үе шат болгонд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ярилцлага авч байсан. Би байнга ярьж хэлдэг байсан. Бид бүхний 15 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр хөөмийг манай орных гэдгээр хүлээн авдаг болсонд би талархаж байна.
 
Таны удамд хөөмийчин хүн бий юу. Танай нутагт дээхэн үед хөөмийлддөгүй хүн гэж бараг үгүй байсан гэнэлээ?
 
Манай нутгийнхан болон миний удмынхан хэдэн үеэрээ хөөмийлж ирсэн. Хөөмийн төрлөөр анхны шагнал авч байсан хүмүүс бол бүгд миний хаматаан, өвөг дээдэс юм. Хөөмийний гарал үүслийн талаар олон домог яриа байдаг. Миний бодлоор хүн үүсч хөгжиж, байгаль уул усаа хайрлан хүндэлж эхэлсэн тэр цагаас үүдэлтэй гэж би боддог. Хөөмий гэдэг өөрөө байгалийн дуу чимээ юм шүү дээ. Хөөмийний судалгааны материал их бага. Одоо цагт шинжлэх ухаан болон анагаах талаас нь судлах хэрэгтэй.
 
Одоо хүн болгон хөөмийлдөхгүй ч монголчууд дахин давтагдашгүй энэ сайхан урлагаа авч үлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд яах ёстой гэж та боддог вэ?
 
Түүх соёлоо мэдэхгүй хүн хэн ч биш байдаг. Тиймээс төрийн хэмжээнд бодлого боловсруулж хүүхэд залуустаа тайлбарлан таниулах ажлыг байнга хийх хэрэгтэй. Хамгийн гол нь яаралтай гэдгийг шийдвэр гаргагчид анхаараасай. Хятад, Өвөрмонголчуудад ардын урлагаа зааж сургаж байгаа асуудалд хяналт тавих хэрэгтэй гэж би боддог. Бидэнд хамгийн ойр жишээ байна. Казакстанчууд үндсэн угсаа нэгтэй Хятадын Шинжаан болон бусад мужуудад домбор тоглож, зааж сургахыг төрөөс хориглосон гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Хэдхэн халтар төгрөгнөөс болж эх орныхоо өв соёлыг худалдаж болохгүй.
Төрөл: "News" Мэдээ | Үзсэн: 531 | Оруулсан: Admin | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл оруулна.
[ Бүртгэл | Нэвтрэх ]
Login form
Доорхийг Дараарай
Tags
BOX OFFICE
Доорхи BOX OFFICE -ийн кинонуудаас дарж болох дээр нь дараад киноогоо үзээрэй.

1.Iron Man 2
2.Robin Hood
3.Letters to Juliet
4.Just Wright
5.How to Train Your Dragon
6.A Nightmare on Elm Street
7.Date Night
8.The Back-Up Plan
9. Furry Vengeance
10.Clash of the Titans

Other movies you might be interested in watching

The Losers
Kick-Ass
Death at a Funeral
Crazy Heart

FuNtImE Түншүүд
Урангоод Туслая!!!
Copyright FuNtImE © 2017