FuNtImE
Download Firebox!

Энэ сайт Firebox-дээр илүү сайхан гарч асуудалгүй ажиллаж байгаа тул Firebox-оор үзэхийг хүсч байна.

FuNtImE Цэс
ЗуГаАтАй ЦаГ Цэс
Таньд санал болгоё
Судалгаа
Хаанахын кино үзмээр байна?
Total of answers: 174
Ямар төрлийн кино үзмээр байна?
Total of answers: 194
Цаг Тооны Бичиг
«  2-р сар 2010  »
БүДаМяЛхПүБаХа
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Архив
Монгол Гэр:) » 2010 » 2-р сар » 7 » Хятадын Тагнуул Байсан Монголын Иргэн Канадад Оргонол Хүсчээ
10:43 AM
Хятадын Тагнуул Байсан Монголын Иргэн Канадад Оргонол Хүсчээ


Канадын үндэсний хэвлэл мэдээлүүдээр бичигдэж буйгаар Монголын иргэн Бумууцэрэнгийн Ганхуяг (Gankhuyag Bumuutseren ) нь Монгол болон Америк дахь Өвөр Монгол гаралтай иргэдийг тагнан Хятадын талд ажиллаж байсан тагнуул бөгөөд өдгөө Канадын протестанд шашны St. James Anglican church in Etobicoke хэмээх сүмд хорогдож тус улсаас улс төрийн оргонол хүссэн байна.

Сэтгэл зүйч мэргэжилтэй 41 настай Ганхуяг, 8 жилийн турш Хятадын тагнуулаар ажилласан гэх ба анх Хятадаас жимс ногоо зөөн Монголд зардаг бизнес хийж байхдаа 1992 онд Эрээн хотноо Хишигээ, Гэрэлт гэх Өвөр Монгол иргэдтэй танилцаж тэднээр хэлмэрчлүүлж зуучлуулж байсанаар бүх юм эхэлсэн гэжээ. Сайтар танилцаж дотно болсон гэх Өвөрлөгч найзууд нь Ганхуягаас Өвөр Монголын банкнаас сая саяар мөнгө идээд Монгол руу зугтсан Мандах гэгч нутаг нэгтнийгээ олоход тусална уу их мөнгөн шагналтай хэмээн улмаар түүнийг Жан, Мин хэмээх Хятад хүмүүстэй танилцуулсанаар тэрвээр Хятадын тагнуулын албанд зүтгэж эхэлсэн болохоо мэдээгүй байсан хэмээжээ. Ингэж Хятадын тагнуулын албанд элсэн орсон тэрвээр Монгол дахь Өвөр Монгол гаралтай иргэдийг тагнах болсон байна. Хятадын талд тагнуулын үүрэг гүйцэтгэн хөлсөнд нь шагнал авдаг байсан тэрвээр нэг удаа бүр $1000 доллар авч байсан гэжээ. Байнга Хятад руу зорчдог байсан түүнийг Хятадын талд ажиллад дөнгөж нэг жил гаруй болоод байхад үедээ нэгэн удаа Бээжингээс онгоцоор буцаж ирэн УБ хотод буух үед нь Монголын тагнуулын албаныхан баривчилсан байна. Түүний хэлж буйгаар Монголын тагнуулын албаныхан түүнийг байцаахдаа зодож тамласан бөгөөд Монголын сөрөг тагнуулын төлөөлөгч болж Хятадуудыг тагнах нөхцөл тулган зөвшөөрсөнийх нь дараа түүнийг сулалсан аж.



Монголын тагнуулын албаныхан түүнд бичлэг хийдэг нэгэн цаг өгсөн гэх бөгөөд тэрвээр өөртэйгөө харьцдаг Хятадын тагнуулын албаныхан мөн Хятад дахь Түвд, Казах, Өвөр Монгол иргэдийн үйл ажиллагааг ажиглан тагнаж мэдээлэх үүрэгтэй байжээ. Энэ үед Хятадууд түүнийг Америк руу хэд хэдэн удаа үүрэг өгөн явуулж байсан бөгөөд тэрвээр 1997 онд New Jersey төвтэй Өвөр Монголын Ардын Намыг (Inner Mongolian People's Party in Princeton, N.J. ) байгуулах анхны хуралд оролцож, гишүүн нь болж улмаар Хятадын эсрэг хүчтэй арга хэмжээ авах санал дэвшүүлэн өдөөн хатгах хэлбэрийн зүйлийг ярьж ӨМАН-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй нь хамт зурагаа авхуулан итгэлийг нь олж байсан байна.

Өвөр Монголын Ардын Намын дарга Temtsiltu Shobtsood хэлэхдээ Ганхуягийг тагнуул гэж мэдээгүй ч түүний хэт хатуу тэмцлийг уриалсан үйл ажиллагаа нь сэжигтэй санагддаг байсан тухай өгүүлсэн байна.

Ганхуяг сүүлчийн удаа 2000 онд Хятадын даалгавараар Америкт ирж байсан бөгөөд 2 жилийн дараа Бээжингийн онгоцны буудал дээрээс Хятадын тусгай албаныханд баригдан байцаагдаж зодуулах, тусгай цахилгаан кабель утсаар хөлөө оосорлуулах, халуун индүүгээр хайруулах зэрэг яргалалд өртсөн гэжээ. Тэрвээр 2004 Хятадын эсрэг тагнуул хийсэн хэрэгээр 18 жилийн ял авсан боловч 2 жил орчим болоод суллагдаж "ирээдүйд хамтран ажиллана" гэсэн болзолтойгоор Хятадууд түүнд хуурамч бичиг баримт үйлдэн Монгол буцаасан аж.

Түүнийг Монголд буцаж ирэхэд нь Монголын тагнуулын албаныхан мөн баривчлан авч 7 хоногийн турш байцаан тамласан хэмээн тэр өгүүлжээ. Нийтлэлд бичсэнээр Ганхуяг Америк руу нисдэг байсан гэх бөгөөд нэгэн удаагийнхаа нислэгээр тэр гэр бүлийн хамт Канадын Ванкьювер хотод 3 хоног саатаж тэр хот болон цаг агаар нь түүнд ихэд таалагдсан аж. Ингээд тэр Монголд буцаж ирсэнийхээ дараа ахин Канадын виз авах гэж хөөцөлдөөд бүтээгүй учир Канадаар дамжин Мексикт амрахаар явж буй гэр бүл хэмээн нисч Торонтогийн Toronto's Pearson airport онгоцны буудал дээр замдаа үлдэж шүүд улс төрийн оргонол хүссэн байна.



2005 оны 10-сарын 18нд Торонтогийн онгоцны буудалд өөрийн охин, өргөмөл охин эхнэрийн хамт буумагцаа оргонол хүссэн түүний хүсэлтийн эцсийн хариуг гартал 4 жил дөрвөн сар шахам болсон ба тэрвээр энэ хугацаанд Канадад түр хугацаагаар амьдарч байсан байна. Удаан хүлээсний эцэст Канадын цагаачлалын алба түүнд улс төрийн оргонол өгөх бус харин Монгол руу албадан гаргах шийдвэр гаргасан байна. Ингээд цагаачлалын албанаас уг шийдвэрийг гүйцээхээс хэдхэн цагийн өмнө Ганхуяг гэр бүлийн хамт St. James Anglican church in Etobicoke сүмд амжин очиж хоргодсон байна. Тэрвээр өдгөө уг сүмийн доод давхарт (basement) тохилог нэгэн өрөөнд Канадад төрсөн өдгөө 3 настай охин, мөн Costco-д ажилладаг эхнэр Моника-гийн хамт амьдарч буй аж. Ганхуяг 2 жил Хятадын шоронд байхдаа тамлуулж биедээ шарх, түлэгдэл, гэмтэл авсан нь үнэнд нийцэж байна гэж Канад эмч үзэж буй бөгөөд одоо Ганхуяг Канадын засгийн газраас ажлын чадваргүй (тахир татуу) хүмүүст олгодог тэтгэмжийг авдаг гэнэ.

Нийтлэлд бичсэнээр Канадын цагаачлалын алба нь гаднын тагнуулын албатай холбоотой асуудлуудад тийм ч сайн хандадгүй түүхтэй ба яг иймэрхүү төстэй асуудлаар цагаачлал гуйсан Ираны тагнуулч болох Mansour Ahani-г 2002 онд эх орон луу нь буцааж байсан байна. Өөр нэгэн жишээ дурдахад Оросын Аюулаас Хамгаалах Албаны ажилтан байсан Mikhail Lennikov өдгөө Ванкьювер хотод албадан гаргуулахаас зайлсхийн мөн л нэгэн сүмд толгой хорогдож буй гэнэ.

Ганхуягийн хоргодож буй сүмийн сүсэгтэн тэргүүн Rev. Henderson хэлэхдээ ариун сүмд хоргодож байгаа хүмүүсийг цагаачлалын алба баривчлахгүй хэмээн итгэлтэй байгаа бол цагачлалын албаны ажилтан Anna Pape, хэдийгээр сүмд хоргодож байгаа хүмүүсийг цагаачлалын албанаас сүм рүү орон баривчлахгүй боловч энэ нь цагаачлалын алба албадан гаргах шийдвэрээ өөрчилж байна цуцаллаа гэсэн үг биш юм хэмээсэн байна.

Канадын холбогдох албадаас Ганхуягийн хүсэлтийг шат дараалан хэлэлцээд хүлээн аваагүйгээр үл барам Ганхуягт цаашид Канадад үлдэх найдвар тун бага байгаа гэж үзэж буй ба Хятадуудад байцаагдаж хоригдож байхдаа тамлалд өртсөн байж болох юм гэхдээ Монголын тусгай албадын зүгээс түүнийг тамласан гэсэн баталгаа алга байна хэмээжээ.

Ганхуяг зураг сонирхдог гэх бөгөөд тэрвээр хоргодож буй байрандаа өөрийн зурсан эрвээхэйтэй зургийг ханандаа өлгөсөн байх энэ нь түүний эрх чөлөөт байдлыг хүссэн сэтгэлийн илрэл хэмээн нийтлэлд бичжээ. Ямартай ч Ганхуяг Монгол буцахаас айж байна хэмээн өргөдөлдөө бичсэн бөгөөд, Канадаас Монголд буцан очсон тохиолдолд тэрвээр амьд үлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, залуу гэнэн байж, учирыг нь ололгүй явсаар аюултай зүйлд холбогдсон хэмээжээ.

The Source: http://www.nationalpost.com/story.html?id=2514411
Төрөл: "News" Мэдээ | Үзсэн: 1456 | Оруулсан: Admin | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
1 vb  
0
oboo garaa bas sain nairuulsan bna shuu shuud amerekc garaach bolonshd mashinaar ene mdeelellee neteer yah gej zatssiin be balai yumaa nutagtaa ochood jenhen tagnuuliinhan shalgaj tenegtnee

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл оруулна.
[ Бүртгэл | Нэвтрэх ]
Login form
Доорхийг Дараарай
Tags
BOX OFFICE
Доорхи BOX OFFICE -ийн кинонуудаас дарж болох дээр нь дараад киноогоо үзээрэй.

1.Iron Man 2
2.Robin Hood
3.Letters to Juliet
4.Just Wright
5.How to Train Your Dragon
6.A Nightmare on Elm Street
7.Date Night
8.The Back-Up Plan
9. Furry Vengeance
10.Clash of the Titans

Other movies you might be interested in watching

The Losers
Kick-Ass
Death at a Funeral
Crazy Heart

FuNtImE Түншүүд
Урангоод Туслая!!!
Copyright FuNtImE © 2024