FuNtImE
Download Firebox!

Энэ сайт Firebox-дээр илүү сайхан гарч асуудалгүй ажиллаж байгаа тул Firebox-оор үзэхийг хүсч байна.

FuNtImE Цэс
ЗуГаАтАй ЦаГ Цэс
Таньд санал болгоё
Судалгаа
Хаанахын кино үзмээр байна?
Total of answers: 174
Ямар төрлийн кино үзмээр байна?
Total of answers: 193
Цаг Тооны Бичиг
«  2-р сар 2010  »
БүДаМяЛхПүБаХа
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Архив
Монгол Гэр:) » 2010 » 2-р сар » 11 » 7000 хятад оруулах Засгийн газрын нууц тогтоол олдов
10:27 AM
7000 хятад оруулах Засгийн газрын нууц тогтоол олдов
Хятадууд олшров гэнэт олшров гэж хаа сайгүй бухимдана. Хаа л бол хятадууд. Би чинь Эрээнд явж байна уу, Улаанбаатарт явж байна уу зарим үед мэдэхээ бүр болив. Богд–Ар хороолол гэхэд Хятад оршин суугчид Монголоосоо хоёр дахин олон. Дорнод, Баянхонгорын уудам талаар ч хятадууд, Налайх, Эмээлтээр ч дүүрэн хятадууд. Нэг үе "Монголд Оросууд л хог шиг элбэг” гэдэг байв. Оросууд манайхыг эзэлж байх үедээ зөвхөн цэрэг нь манай хүн амтай тэнцэж байсан гэдэг.
Одоо бол” Хятадууд ёстой шороо шиг элбэг” болж. Дэлхийн том хотуудад хятадуудын оршин суудаг газрыг нь тусад нь байгуулж түүнийгээ "Чайна таун” хятад хороолол гэж ялгадаг. Харин Монгол Улс бүхэлдээ "Чайна таун” болох нь ээ. 2008 оны сонгууль болж намууд нэр дэвшигчид ид мөнгө хэрэгтэй цагаар МАХН-ын дарга С.Баяр, Хөдөлмөрийн сайд /Одооны УИХ-ын дарга/ Д.Дэмбэрэл нар нэгэн тогтоол гаргажээ. Гэхдээ энэ тогтоолыг ихэд нууж байв. Хэрэв сонгуулын өмнө энэ тогтоол илэрч баригдсан бол Баяр, Дэмбэрэл нар будаа болохгүй юу. Сонгууль өнгөрч Хятадууд төвхнөж авав. Хятад нэг бүрээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалж 216 мянган төгрөг авдаг татварын хуультай байсан юм. Гэтэл нэр бүхий компаниудад "Импортлох” Хятадуудын тоог зааж татвараас чөлөөлжээ. Үүнээс болж Монгол Улсын төсөвт орох ёстой 14,2 тэрбум төгрөг байхгүй болжээ. Харин 6500 хятад иргэн эрхмүүдийн урилгаар орж ирсэн. Д.Дэмбэрэл сонгуулийн дараа УИХ-ын дарга болсон, Нуусан баримт баригддагдаа баригддаг. Тогтоол олдлоо. Бүрэн эхээр нь хүлээн авна уу.Уншигчид минь танилцана уу.
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
 
2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр                 Улаанбаатар хот
 
Дугаар 158
 
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх "Голден Сий Петролиум” ХХК-ийн 519, "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 1800, Төмөр замын Ерөө өртөөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын төмрийн орд хүртэл 98 км төмөр замын суурь бүтэц барих "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 150, "40.000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Цаст констракшн” ХХК-ийн 120, "Тэргүүн чансаа” ХХК-ийн 300, "Сүрэг агт” ХХК-ийн 200, "Лишин” ХХК-ийн 200, "Назу” ХХК-ийн 240, "Ганьт” ХХК-ийн 500, "Меритон” ХХК-ийн 380, "Дэлгэр ган” ХХК-ийн 150, "Төгс гүрэн” ХХК-ийн 100, "Чантай” ХХК-ийн 120, "Барилга корпораци” ХК-ийн 220, "Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 100 инженер-техникийн болон мэргэжлийн ажилтанд 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.

"Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 150, "Цаст констракшн” ХХК-ийн 120, "Сүрэг агт” ХХК-ийн 200, "Назу” ХХК-ийн 240, "Дэлгэр ган” ХХК-ийн 150, "Чантай” ХХК-ийн 120, "Барилга корпораци” ХК-ийн 220, "Хуанлу Хуантун” ХХК-ийн 200, "Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 100 ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
 
Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах мэргэжлийн ажилтан, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайд нарт даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл
 
Source: dashrentsen.niitlelch.mn
Төрөл: "News" Мэдээ | Үзсэн: 557 | Оруулсан: Admin | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл оруулна.
[ Бүртгэл | Нэвтрэх ]
Login form
Доорхийг Дараарай
Tags
BOX OFFICE
Доорхи BOX OFFICE -ийн кинонуудаас дарж болох дээр нь дараад киноогоо үзээрэй.

1.Iron Man 2
2.Robin Hood
3.Letters to Juliet
4.Just Wright
5.How to Train Your Dragon
6.A Nightmare on Elm Street
7.Date Night
8.The Back-Up Plan
9. Furry Vengeance
10.Clash of the Titans

Other movies you might be interested in watching

The Losers
Kick-Ass
Death at a Funeral
Crazy Heart

FuNtImE Түншүүд
Урангоод Туслая!!!
Copyright FuNtImE © 2017